Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо

 

Тус холбоо нь "АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ" 2014 оны ээлжит сургалтаа 3 сарын 31-с 5 сарын 4-ний хооронд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газартай хамтран зохион байгуулах болсоноо мэдэгдэж байна.

 
• Сургалт зохион байгуулагч : Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар
Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбоо
• Сургалтын нийт цаг: 154 цаг
• Сургалтын төлбөр: 200,000 төгрөг
• Oролцогчдын тоо: 25
• Сургалтын онцлог: Мэргэжлийн сургагч багш нар дадлага зонхилсон сургалт явуулна
• Сургагч багш нар: Монголын Аяллын Хөтөч Тайлбарлагчдын Холбооны сургагч багш нар
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ:
• Аяллын хөтөч-тайлбарлагч, түүний үүрэг, зан чанар
• Тайлбар бэлдэх, төлөвлөх , хүргэх
• Мэргэжлийн техник – үг яриа, дохио зангаа, биеийн хөдөлгөөн
• Музей тайлбарлах арга техник
• Жуулчныг угтах, үдэх
• Жуулчныг зочид буудалд байрлуулах, гаргах
• Хотод явганаар аялах үед тайлбар хийх
• Тээврийн хэрэгслээр аялах үед тайлбар хийх
• Жуулчныг халамжлах
• Аялал жуулчлалын бусад салбарынхантай хамтран ажиллах
• Орон орны соёлын ялгаа
• Жуулчны аюулгүй байдал
• Жуулчны санал гомдлыг шийдвэрлэх
• Ул мөр үлдээхгүй аялах зарчим
• Отог, хээрийн кэмп байгуулах
• GPS, газрын зураг, луужин ашиглах
 
СУРГАЛТ ЯВАГДАХ ГАЗАР:
• Танхимын хичээл • УБ банкны 1-р давхар: НАЖГ-ын дэргэдэх жуулчны мэдээллийн төв
• Дадлагын хичээл: • Улаанбаатар хотын жуулчид очдог гол цэгүүд
• Богд Хааны
Өвлийн Ордон Музей
• Монголын Үндэсний Музей
• "Чингис Хаан" ОУ Нисэх Буудал
• Гандантэгчилэн Хийд
• Хан Хэнтийн Дархан Цаазат Газар
 
ОРОЛЦОГЧДЫГ ДҮГНЭХ ЖУРАМ:
• Ирц – 10%
• Хотод явганаар аялах үед хийх тайлбар – 10%
• Тээврийн хэрэгслээр аялах үед хийх тайлбар – 10%
• Музейн тайлбар – 10%
• Ул мөр үлдээлгүй аялах зарчим – 10%
• Эмнэлгийн анхан шатны тусламж – 10%
• Илтгэл – 10%
• Бичгийн шалгалт – 10%
• Бие даалт – 10%
• Идэвхи – 10%
80 буюу түүнээс дээш хувийн үнэлгээ авсан суралцагчдад НАЖГ болон тус холбооны гэрчилгээг олгоно!!!
 
ОРОЛЦОГЧДЫГ БҮРТГЭХ ЖУРАМ:
Тус мэдүүлгийг бөглөөд info@mongolia-tour-guide.org хаягаар явуулна уу.
• Бүртгэл явагдах хугацаа: 2014 оны 2 сарын 17-с 3 сарын 27-н хүртэл
• Ярилцлага авах өдөр, газар: 3 сарын 28-нд УБ банкны 1-р давхар, НАЖГ-ын дэргэдэх жуулчны мэдээллийн төвд
   

Сургалтын тухай мэдээлэл авах утас: 9903 0928